Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатарт өнөөдөр 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 26, нэмэлт сэргээх тунд 598, нийт 633 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.6 хувь байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатарт өнөөдөр 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Улаанбаатарт өнөөдөр 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 9, II тунд 26, нэмэлт сэргээх тунд 598, нийт 633 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 21.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2955 (24.8 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67606 (76.1 хувь), 16-17 насны 26576 (78.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.11.06/ Улаанбаатар хотод явуулын 5, суурин 20 цэгт 33 багийн 132 эмч, ажилтан ажиллаж, 3358 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Хуваалцах