Үлийн цагаан оготны хор хөнөөл их байна
Аймаг орон нутгийн өвөлжилтөд хүндрэл учруулж байгаа нэг зүйл бол үлийн цагаан оготны асуудал гэдгийг Баянхонгор аймгийн удирдлагууд ярилаа.
Мэдээллийн алба

Аймаг орон нутгийн өвөлжилтөд хүндрэл учруулж байгаа нэг зүйл бол үлийн цагаан оготны асуудал гэдгийг Баянхонгор аймгийн удирдлагууд ярилаа.
Учир нь тус аймгийн тал хээрийн бүс нутгийн бараг тал хувийг үлийн цагаан оготно идсэн байна. Тэгвэл үлийн цагаан оготноос газар нутгаа хамгаалах тал дээр хэрхэн анхаарч байгааг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаас тодрууллаа.
Баянхонгор аймаг төдийгүй зарим аймаг, сумдын отрын бүс нутгуудад ч ийм асуудал бий. Энэ нь өвөлжилтөд хүндрэл учруулах, цаашлаад бэлчээр, газар нутаг доройтох эрсдэлд хүргэх учраас үүнд бодлогоор хандах цаг ирсэн гэдгийг тэрбээр хэлсэн юм.


















