Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Сар шинийн баяртай холбогдуулан авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Сар шинийн баяртай холбогдуулан авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байна.

Замын цагдаагийн албанаас гаргасан хуваарийн дагуу өнөөдөр тэгш буюу улсын дугаар нь 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Харин маргааш буюу ням гарагт 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. Замын цагдаагийн албанаас дээрх зохицуулалтыг хийхээс гадна дугаарын хязгаарлалтын өвлийн бүчлэлд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Оффицеруудын ордноос Саппоро хүртэл хязгаарладаг байсан өвлийн бүсчлэлийг амралтын өдрүүдэд Таван шарын уулзвар хүртэл хүрээг нь тэлээд байна.

Хуваалцах