Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэж өглөө

Эрүүл мэндийн яам нь сум орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилго тавин ажиллаж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэж өглөө
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэж өглөө. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам нь сум орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулах, алслагдсан бүс нутагт амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хурдан, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилго тавин ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Улсын төсвийн хөрөнгө оруулалт Эрүүл мэндийн сайдын багцаас Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмнэлгийн зориулалттай туулах чадвар өндөртэй, бүрэн тоноглогдсон Land Cruiser-78 маркын авто машиныг гардууллаа. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар болон Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлага оролцлоо.




Хуваалцах