Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.12/

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.12/
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2022.07.12/. Зураг: МҮОНРТ

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр үргэлжилнэ.


07:00-11:00 цагт: Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худаг болно.


08:00-11:00 цагт: Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт болно.


08:00-12:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд болно.


09:00-11:30 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


09:00-11:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


09:00-17:00 цагт: “Монгол наадам" нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдэж, баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.


09:00-18:00 цагт: “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт болно.


09:00-18:00 цагт: АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгсийн “Монгол домог” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд үргэлжлэн үзэгчдийн хүртээл болно.


09:00-18:00 цагт:Байгалийн түүхийн музей, Богд хааны музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей өөрийн өөрийн байранд “Сан хөмрөг” үзэсгэлэн үргэлжлэн зохион байгуулагдана.


09:00-18:00 цагт: “Монголын нэг өдөр” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэж, тус музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.


09:00-18:00 цагт: Улаанбаатар хотын музейд “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, тус музейн сан хөмрөгөөс хүргэнэ.


10:00-21:00 цагт: Соёлын наадам тусгай хөтөлбөрийн дагуу Хүй долоон худагт болно.


11:00-14:00 цагт: Үндэсний шагайн харвааны түрүү, үзүүр шалгаруулах тоглолт Шагайн асарт болно.


11:30-14:30 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


11:30-14:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


12:00-14:00 цагт: Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан Хүй долоон худаг болно.


12:00-14:00 цагт: Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд болно.


14:00-15:30 цагт: Үндэсний шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт болно.


14:10-14:30 цагт: Үндэсний сурын түрүү тодруулах 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд үргэлжилнэ.


15:00 цагт: "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг толилуулах "Монголын сайхан орноор" уран зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.


15:00-17:00 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


15:00-17:00 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


15:10-15:20 цагт: Үндэсний сурын түрүүд цол, шагнал гардуулах ёслол Сурын талбайд болно.


16:00-17:00, 18:00-19:00 цагуудад: Ховд аймгийн Жаргалант хайрхнаас 2008 он олдсон Эртний нүүдэлчдийн архелогийн олдвор Алтайн ятгыг олон нийтэд таниулах "Агуйд амилсан өв" Ардын урлагийн тоглолт болно.


17:00-18:00 цагт: Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.


17:00-19:00 цагт: Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болсон “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” Үндэсний их баяр наадамд зориулсан концерт тоглоно.


18:00-19:00 цагт: Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй "Nomadic legend" Ардын урлагийн тоглолт Цагаан лавай чуулга /Ган зам чуулга/-ын байранд болно.


18:00-19:20 цагт: Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулах "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" жуулчдад зориулсан тоглолт Үндэсний Урлагийн Их Театрт болно.


18:00-19:30 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


18:00-19:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


19:30-19:50 цагт: Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулал ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.


19:30-20:30 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


19:30-20:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


20:30-20:50 цагт: Аваргуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


20:40-21:30 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


20:40-21:30 цагт: Баяр наадмын Өсвөр бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


21:30-21:40 цагт: Үндэсний бөхийн барилдааны "Улсын заан" цол гардуулах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд "Улсын заан" цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.


21:40-22:00 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


22:00-00:00 цагт: “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн Хүй долоон худагт болно.


22:00-22:30 цагт: Үндэсний бөхийн барилдааны "Улсын гарьд" цол гардуулах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд "Улсын гарьд" цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.


22:00-22:30 цагт: Баяр наадмын Үндэсний бөхийн барилдааны арвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.


22:30-22:40 цагт: Үндэсний бөхийн барилдааны Түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, батламж гардуулах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.


22:40-23:00 цагт: Үндэсний Их Баяр Наадмын хаалтын арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ. Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол болно.

Хуваалцах