Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчтэй уулзлаа
НҮБ-ын Хүүхдийн сан 1991 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Үндэсний статистикийн хороотой хамтран улсын хэмжээний томоохон судалгааг хэд хэдэн удаа хийсэн.
Мэдээллийн алба

НҮБ-ын Хүүхдийн сан 1991 оноос хойш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд Үндэсний статистикийн хороотой хамтран улсын хэмжээний томоохон судалгааг хэд хэдэн удаа хийсэн.
Үүнтэй холбоотойгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хяналт шинжилгээ хариуцсан зөвлөх Д.Хүрэлмаа Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай уулзлаа.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хөгжүүлсэн Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгааг тэдний санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Үндэсний статистикийн хороо 1996, 2000, 2005, 2010 онд “Хүүхэд хөгжил судалгаа” нэртэйгээр зохион байгуулсан. Харин 2013 онд Хүүхэд хөгжил болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааг нэгтгэн “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г анх удаа зохион байгуулсан бөгөөд тус судалгааг 2018 онд дахин хийхээр төлөвлөсөн. Уулзалтаар энэ талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм.



















