Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өндөр хурдны радио телеграфын УАШТ-д Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн баг түрүүллээ

Өндөр хурдны радио телеграфын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өндөр хурдны радио телеграфын УАШТ-д Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн баг түрүүллээ
Өндөр хурдны радио телеграфын УАШТ-д Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн баг түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өндөр хурдны радио телеграфын 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Төрийн цэргийн байгууллагууд болон өндөр хурдны радио телеграф сонирхогчид оролцсон тус тэмцээнийг хүлээн авалт, нэвтрүүлэг, тэмцээний холбоо барих /MR/ болон дуудлага хүлээн авах /RUFZ/ гэсэн төрлүүдээр явуулсан бөгөөд тэмцээний ангилал, төрөл бүрт болон эдгээр дөрвөн төрлийн нийлбэр оноогоор багийн дүнг гаргаж шагнаж урамшуулав.

Тэмцээний нэгдсэн дүнгээр эмэгтэй ангиллын тэргүүн байрт олон улсын хэмжээний мастер Н.Орлого, дэд байрт Б.Хишигчулуун, гутгаар байрт спортын дэд мастер Б.Учралбаяр нар шалгарсан бол эрэгтэй ангиллын тэргүүн байрыг спортын мастер П.Баттөр, дэд байрыг олон улсын хэмжээний мастер Э.Чинзориг, удаах байрыг Б.Сансызбай нар эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.

Энэ удаагийн тэмцээнд багийн нэгдсэн дүнгээр Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн баг тэргүүн байр эзэлж цом, алтан медаль, мөнгөн шагнал хүртсэн бөгөөд дэд байрт Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, гуравдугаар байрт Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн баг шалгарсан байна.

Хуваалцах