Өнгөрсөн онд мал, амьтны 20 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэгджээ
14 аймгийн 45 суманд 80 голомт бүртгэгдэж 94 мал, амьтан өвчилсөн байна. Үүнээс үхэр 44% (41), адуу 6% (6), тэмээ 10% (10), хонь 3% (3), ямаа 6% (6), бусад амьтад 30% (28) тус тус өвчилсөн байна.
Мэдээллийн алба

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-т өнгөрсөн 2022 онд мал, амьтны 20 гаруй төрлийн халдварт өвчин бүртгэгдсэнээс зоонозын зарим халдварт өвчнүүдийн мэдээг танилцуулж байна.

График 1. Мал, амьтны зоонозын өвчлөлийн 2022 оны дүн
Боом: Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээгээр 5 аймгийн 8 суманд малын боом өвчний 9 голомт бүртгэгдэж 14 мал өвчилсөн байна (Хүснэгт 1). Үүнээс үхэр 93% (13), ямаа 7% (1) тус тус өвчилсөн байна.
Хүснэгт 1. Боом өвчний малын өвчлөл гарсан сумдаар
№ Аймаг Сум Голомтын тоо Малын төрөл Ямаа Үхэр 1 Баянхонгор Баянхонгор, Эрдэнэцогт 2 1 6 2 Орхон Жаргалант 1 1 3 Өвөрхангай Хархорин 1 1 4 Хөвсгөл Бүрэнтогтох, Галт 2 2 5 Хэнтий Өмнөдэлгэр, Баянхутаг 3 3 Нийт дүн 9 1 13
Галзуу: 14 аймгийн 45 суманд 80 голомт бүртгэгдэж 94 мал, амьтан өвчилсөн байна. Үүнээс үхэр 44% (41), адуу 6% (6), тэмээ 10% (10), хонь 3% (3), ямаа 6% (6), бусад амьтад 30% (28) тус тус өвчилсөн байна.
Галзуу өвчнөөр Ховд аймагт хамгийн их буюу 20 голомт бүртгэгдэж 24 мал амьтан өвчилсөн байна.
Бруцеллёз: Нийт 5 аймгийн 16 суманд 32 голомт бүртгэгдэж 87 үхэр, хонь, ямаа өвчилсөн байна.
Листериоз: Нийт 5 аймгийн 8 суманд 10 голомт бүртгэгдэж нийт 90 хонь ямаа өвчилсөн байна.
Ям: Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт 2 адуу өвчилсөн байна.
Хүснэгт 2. Мал, амьтны өвчлөл
Өвчний нэр Голомтын тоо Мал, амьтдын өвчлөл Адуу Тэмээ Үхэр Хонь Ямаа Бусад Галзуу 80 Тоогоор 6 10 41 3 6 28 Хувиар 6.38 10.64 43.62 3.19 6.38 29.79 Боом 9 Тоогоор 13 1 Хувиар 92.86 7.14 Бруцеллёз 32 Тоогоор 47 22 18 Хувиар 54.02 25.29 20.69 Листериоз 10 Тоогоор 13 77 Хувиар 14.44 85.56 Ям 1 Тоогоор 2 Хувиар 100

Эх сурвалж: ЗӨСҮТ


















