Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр 19 цагийн байдлаар 19620 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа

Нийслэлийн хэмжээнд байнгын болон түр 46 цэгээр 94 баг ажиллаж, 19:00 цагийн байдлаар нийт 19620 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр 19 цагийн байдлаар 19620 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа
Өнөөдөр 19 цагийн байдлаар 19620 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд байнгын болон түр 46 цэгээр 94 баг ажиллаж, 19:00 цагийн байдлаар нийт 19620 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.

Төлөвлөгөөний дагуу маргааш буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн 9 дүүрэгт 44 цэгт 97 багын 699 ажилтан нийт 17825 иргэнийг вакцинжуулалтад хамруулна.

Вакцинжуулалтад хамрагдсан иргэдээс сөрөг урвал үзүүлсэн тохиолдол гараагүй. Гэхдээ тухайн хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах