Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах арга хэмжээ болно

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР:  Авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах арга хэмжээ болно
ӨНӨӨДӨР: Авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг хүлээн авах арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах төв

09:00 цагт:Иргэдээс авлигын эсрэг шүгэл үлээгчийн мэдээллийг Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, E-Mongolia системээр дамжуулан хүлээн авах арга хэмжээ болно.


Хил хамгаалах ерөнхий газар

09:00 цагт: Хил хамгаалар Ерөнхий газар, check.mn сайт хамтран хэрэгжүүлсэн Атга чулуу-Сөөм газар төслийн хаалт болно. Утас: 89 110412


Соёлын төв өргөө

10:00 цагт: “Хөдөөгийн сэргэлт" үндэсний чуулган чуулна. Чуулганы үйл ажиллагааг МҮОНТ шууд дамжуулна.


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

11:00 цагт: Монголын Төмөр Замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос "УБТЗ ХНН-тэй Хамтын маргаан үүсгэх цаашлаад ажил хаялт зарлах тухай болон уг байгууллага дахь албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд"-аар мэдэгдэл өгнө. Утас: 86110009, 99149240


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: Өнөө цагийн шилдэг гоцлол хөгжимчид зөвхөн Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонордуулах “Mongolia in music” тоглолтын талаар “Виртүс” академиас мэдээлэл хийнэ.


“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: “Халх Жэвзүнба хувилгааны тухай” Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Сбэтэ Монголиа” ХХК-иас Шүүх, прокурорын буруутай үйл ажиллагаанаас болж гадаадын хөрөнгө оруулалттай компани хохирсон асуудлаар мэдээлэл хийнэ.


Улаанбаатар инновацын төв

17:00 цагт: Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, “Паблик Лаб Монголиа” ТББ, “Монголын Гео Мэдээллийн холбоо” болон “Тунгаахуй өгөгдлийн урлан”-тай хамтран зохион байгуулах “Open data meetup 2023” буюу нээлттэй өгөгдлийн өдрийн хэлэлцүүлэг, нетворкинг арга хэмжээ болно.

Хуваалцах