ӨНӨӨДӨР: “Barilga expo - 2022” үзэсгэлэн яармагийн нээлт болно
- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
AB center
09:00 цагт: “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал санаачилга” сэтгүүлчдэд зориулсан сургалт болно. Утас: 88569093
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
МУБИС ийн I байр
10:00 цагт: Монгол уран бичлэгийн үзэсгэлэн болон орчуулагч үзэгний танилцуулга болно.
МҮХАҮТ
10:00 цагт: МҮХАҮТ, Оюуны өмчийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо хамтран “Европын холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” уулзалт зохион байгуулна.
Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
11:00 цагт: Батлан хамгаалахын сайд цэрэг татлагын үйл явц, зохион байгуулалттай танилцана.
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт: Дэлхийн хүүхдийн болон ахмадын академи хамтран эсперанто хэлний талаар мэдээлэл хийнэ.
“Мишээл экспо” төв
12:00 цагт: Шинэ орон сууц, хаус дизайны чиглэлээр энэ сарын 6-8-нд 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Barilga expo - 2022” үзэсгэлэн яармагийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 91000222, 91000200


















