Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр болох үйл явдлууд /2017.07.05/

Өнөөдөр буюу 2017 оны долдугаар сарын 5-нь Лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.07.05/
Өнөөдөр болох үйл явдлууд /2017.07.05/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2017 оны долдугаар сарын 5-нь Лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Төрийн ордон

11:00 цагт: Төрийн ордны А танхимд Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

АШУҮИС

11:00 цагт: Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 75-н жилийн ой тохиолдуулан АШУҮИС-Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаа юм байна.

Монгол цэргийн музей

11.00 цагт: Монгол цэргийн музейд "Ардын хувьсгалын баатрууд" үзэсгэлэн нээгдэх ажээ. Утас: 99795099, 88125099

Эрүүл мэндийн яам

09-17 цагт ЭМЯ-ны “Б” зааланд “Зоонозын өвчнүүдийн тулгамдсан асуудал” ОУ-н эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.
Энэхүү хурлын зорилго нь #зоонозын халдварт өвчин судалдаг олон улсын байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтран ажиллахад чиглэгдэж байна.
Хуралд ДЭМБ, ЭМЯ, ЗӨСҮТ, аймаг, нийслэлийн ЗӨСТ, ХӨСҮТ, НЭМҮХ, МЭХ, УМЭҮГ, УМЭАЦТЛ, МХЕГ, ОБЕГ, НЭМГ АШУҮИС, МУИС болон ОХУ, БНХАУ, Казахстан улсын хамтын ажиллагаатай байгууллагуудын нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, эмч мэргэжилтнүүд оролцоно.
Хурлын хөтөлбөрийг хавсаргав. Утас: 70282853, 99718898

"Хүч" спорт хороо

10:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасыг гардуулж өгнө. Ёслолын үйл ажиллагаа “Хүч” спорт хороонд болно. Утас: 9939-0770

Хуваалцах