Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлнэ

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлнэ
ӨНӨӨДӨР: Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлнэ. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

ЦУОШГ

09:00 цагт: Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, судалгааны ажил хийж буй мэргэжилтнүүд, оюутан, багш нар, бие даасан судлаачид, салбарын сэтгүүлчдийн хандалтыг өсгөх www.agaarneg.mn платформ дахь оролцоог бий болгох үүднээс "Агаар нэг" нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж эхэлсэн билээ. Тэгвэл тус нээлттэй өдөрлөгийн дараагийн арга хэмжээг ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулна. Утас: 80002155

“Blue Sky” цамхаг

09:00 цагт: "Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээ" сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтыг дүгнэх өдөр болно. Утас: 99188975, 80087722

21 дүгээр сургууль

11:00 цагт: ЭЕШ өнөөдөр орон даяар эхэлж байна. ЭЕШ-ын явц, мэдээллийн хэвлэлийн хурлыг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага зохион байгуулна. Утас: 99069035

Хуваалцах