ӨНӨӨДӨР: “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” болно
- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 7-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
“Шангри-Ла” зочид буудал
09:00 цагт: Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэлнэ.
Улиастайн шинэ эцэс
10:00 цагт: ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцэст очин иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ. Утас: 99063902, 99033083, 85581865
Төрийн ордон
11:40 цагт: Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны 30 жилийг тохиолдуулан “Эмэгтэй парламентчдын чуулган-2022” “Чингис хаан” танхимд зохион байгуулна.
МХЕГ
12:00 цагт: Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг мэдээлнэ. Утас: 91989890
“Edelweiss” зочид буудлын хурлын танхим
12:00 цагт: “Фантастик” продакшн хэвлэлийн хурал хийнэ.
Улиастайн шинэ эцэс
13:00 цагт: ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн шинэ эцэст очин иргэдэд эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийнэ. Эрт илрүүлгийн үзлэг оношилгооны нээлтийн арга хэмжээ болно. Утас: 99063902, 99033083, 85581865


















