Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Entreprenuer - 2022" ёслолын үйл ажиллагаа болно

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Entreprenuer - 2022" ёслолын үйл ажиллагаа болно
ӨНӨӨДӨР: "Entreprenuer - 2022" ёслолын үйл ажиллагаа болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Шинжлэх ухааны академи

10:00 цагт: ШУА-ийн төв байранд 2022 оны шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан номын 82-95 цувралын нээлт болно.


Үндэсний номын сан

11:00 цагт: ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс зохион байгуулах “БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн ололт: Туршлага, сургамж” суурь судалгааны номын нээлт болно. Утас: 99717977. 99003172.


Төрийн ордон

11:00 цагт:УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг” хэвлэлийн бага хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар оролцож, “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Зөрчлийн хуулийн талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Төрийн ордны 2 давхар, Туурган хивсний дэргэдэх студид болно.


Ардчилсан намын байр

11.30 цагт: Ардчилсан намаас Засгийн газарт хүргүүлсэн нүүрсний асуудлаарх мэдэгдэл, “ЭТТ” ХК-тай холбоотой нууцад хамруулсан бүх оффтэйк гэрээг нь ил болгох тухай хугацаатай албан шаардлагын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлнэ. /АН-ын С.Зориг агсны хөшөөтэй байранд/


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

17:00: МҮХАҮТ-д оны онцлох ААН-үүдийг шалгаруулах "Entreprenuer-2022" ёслолын үйл ажиллагаа болно.

Хуваалцах