ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В.Фомин нар уулзана
- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 8-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулах сургалт болно. Утас: 99931551
Баянгол дүүрэг
10:00 цагт: 23 аав оролцож буй аялал Аглаг бүтээлийн хийд рүү хөдөлнө.
Хан-уул дүүргийн соёлын төв
11:00 цагт: "Аавуудтай санал солилцох чуулга уулзалт" болно.
Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Ардчилсан намын залуу гишүүд мэдээлэл хийнэ.
Сүхбаатар дүүргийн Иргэний танхим
12:00 цагт: Аавуудын дунд зарласан уралдаан тэмцээний шагнал, урамшуулал гардуулна.
0151 дүгээр анги
13:00 цагт: 0151 дүгээр цэргийн анги, 22 дугаар хорооны аврах ангийн алба хаагч аавуудыг оролцуулсан уулзалт, лекц болно.
Чингэлтэй дүүргийн иргэний танхим
14:00 цагт: Хүүхэд хамгаалал хуулийн мэдлэг, эрүүл мэндийн асуудлаар санал солилцоно.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв
14:30 цагт: “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны сүүлийн шат буюу шийдвэрлэх уралдаан болно. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В.Фоминтой уулзалт хийнэ. Утас: 88810818
16:00 цагт: “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны хаалтын ажиллагаа болно.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан
17:00 цагт: Г.Отгонсүрэнгийн "Аав орчлон" шүлэг, яруу найраг, захидал, дурсамжийн эмхэтгэл номын нээлт болно. Утас: 99001473


















