Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: "Eсо Mongolia EXPO- 2022" үзэсгэлэн яармагийн нээлт болно

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: "Eсо Mongolia EXPO- 2022" үзэсгэлэн яармагийн нээлт болно
ӨНӨӨДӨР: "Eсо Mongolia EXPO- 2022" үзэсгэлэн яармагийн нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Хавдар Судлалын Үндэсний Төв

09:00 цагт: “Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум-Хавдрын туяа эмчилгээ” сэдэвт хавдрын туяа эмчилгээний тухай сүүлийн үеийн шинэ мэдээллүүд бүхий “Нээлттэй лекц” болно. Лекцээр ХСҮТ болон ЭМЯ, Япон, Тайландын эмч, профессорууд хавдрын туяа эмчилгээний өнөөгийн байдал, Монгол Улс дахь шугаман хурдасгуурт туяа эмчилгээний хөгжил, умайн хүзүү, хөхний хавдрын үеийн болон хөнгөвчлөх туяа эмчилгээний технологийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдана. Утас: 99063902


Үнэт ховор номын музей

11:00 цагт: Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд "Хил хязгааргүй номын сан" төслийн нээлт болно.


"Монгол ньюс" мэдээллийн төв

11:00 цагт: Мон­­го­лын гурилан бүтээгдэхүүн үйлд­­­вэр­­лэгчдийн холбооноос гурилан бүтээгдэхүү­­­­ний үнэ нэмэгдэж бай­­­­­­­­гаа­­­­ талаар мэдээлнэ.


Үндэсний мэдээллийн төв

12:00 цагт: Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан зохиолч Д.Жамъян сонирхолтой мэдээлэл хийнэ.


"Мишээл экспо" төв

12:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн "Eсо Mongolia EXPO- 2022" үзэсгэлэн яармагийн нээлт болно. Утас: 88881924


Эрүүгийн цагдаагийн алба

12:00 цагт: Цагдаагийн ерөнхий газраас Улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний талаар хэв­­­­лэ­­лийн хурал зохион байгуулна.

Хуваалцах