Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Г. Жигжидсүрэн-Кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ӨНӨӨДӨР:  “Г. Жигжидсүрэн-Кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно
ӨНӨӨДӨР: “Г. Жигжидсүрэн-Кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Новотел зочид буудал

08:00 цагт: "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын салбар хуралдаан болох хавдрын толгой хүзүүний мэс заслын тусламж үйлчилгээ үүсэн хөгжсний 30-н жилийн ойд зориулсан "Хавдрын толгой хүзүүний мэс заслын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдэвт хурал эхэлнэ. Утас: 99063902, 91113930

11.00-16.00 цагт: "Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хүний хөхөнцөр вирусийн оношилгооны асуудал" сэдэвт хурал болно. Утас: 80978866


Хавдар судлалын үндэсний төв

10:00 цагт: "Хавдрын тулгамдсан асуудал-2022" хавдар судлаачдын 16 дах удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд "Хавдрын дүрс оношилгооны орчин үеийн чиг хандлага" сэдэвт салбар хуралдаан болно. Утас: 88051061


МҮЭХ-ийн байр

10:30 цагт: “Өргөө амаржих газар”-ын хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан МҮЭХ, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Өргөө амаржих газрын ажилчдын төлөөлөл хэвлэлийн баг хурал зарлалаа. Утас: 99149240, 99121309


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: “Улаанбаатар төмөр зам”-тай холбоотой асуудлаар “Сауд гэйт” ХХК-иас мэдээлэл хийнэ.


Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: Нарс модны экологийн цэвэр шахмал түлшний талаар зах зээлд нийлүүлэгч Монгол, Оросын компаниудын хамтарсан төлөөлөл мэдээлэл хийнэ. Утас: 91111467


Богд хааны музей

11:40 цагт: "Хаан ордны намар-2022" музейн нээлттэй өдрүүдийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 11-343071


Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв

12:30 цагт: "Монгол Улс дефолт зарлах уу?" сэдвээр болон сэтгүүлчдийн сонирхсон бусад асуудлаар УИХ- ын гишүүн Т. Доржханд "Зангиагүй уулзалт" зохион байгуулна. Утас: 11350002, 89017101


Кино урлагын дээд сургууль

14:00 цагт: МУУГЗ, АЖ Гомбожавын Жигжидсүрэн найруулагчийн 80 насны ойд зориулсан “Г. Жигжидсүрэн - Кино урлагт 60 жил” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 80252872

Хуваалцах