ӨНӨӨДӨР: “Global Nomads” төслийн нээлт болно
Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт:Ардчилсан намын “4/11 мэдээллийн цаг”-аар тус намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд нарнүүрсний асуудалтай холбоотой мэдээлэл хийнэ.
Улаанбаатар зочид буудал
10:00 цагт: ЕБС-ийн 400 мянган хүүхдийн Англи хэлний түвшинг хурдацтай ахиулах “Global Nomads” төслийн нээлт болно. /“Сонгино Хайрхан” танхимд/
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
12:00 цагт: Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Алтанхуяг хэвлэлийн бага хурал зарлалаа.
"Чингис хаан" Үндэсний музей
14:00 цагт: Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч, Дэлхийн мянганы суут хүмүүн “Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийн анхны өдөр, “Чингис хаан” сэдэвт марк, дугтуй, ил захидлын тусгай үзэсгэлэнгийн нээлтийн ёслол болно. /Хүндэтгэлийн өргөөнд/


















