ӨНӨӨДӨР: "Иргэний нийгмийн түншлэл" уулзалт болно
- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Бишрэлт зочид буудал
09:00 цагт: ХЭҮК-оос "Иргэний нийгмийн түншлэл" ээлжит уулзалт болно. Уулзалтад иргэний нийгмийн байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцох бөгөөд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэл танилцуулна. Утас: 99051914
Төрийн ордон
10:00 цагт:Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
“Шангри-Ла”
10:00 цагт: “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” төслийн хаалтын арга хэмжээ “Парис, Бээжин” хурлын танхимд болно. Утас: 70071117, 88053343
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт: Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт шаардлага хүргүүлэх талаараа хэвлэлийн хурал хийнэ.
805 дугаар анги
11:30 цагт: Дотоодын цэргийн 810 дугаар ангид "Байлдааны туг" гардуулах ёслолын арга хэмжээ болно. Утас: 99952822


















