Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өнөөдөр "Ирвэс хамгаалах олон улсын өдөр" тохиож байна

Цоохор ирвэс Монгол болон Төв Азийн 11 улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн дэлхийд нэн ховордсон амьтны нэг болоод байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр "Ирвэс хамгаалах олон улсын өдөр" тохиож байна
Өнөөдөр "Ирвэс хамгаалах олон улсын өдөр" тохиож байна. Зураг: МҮОНРТ

Төв Азийн унаган бөгөөд ховордож байгаа нэг амьтан бол цоохор ирвэс. Өдөр ирэх тусам ховордож буй энэ амьтныг хамгаалахаар Төв Азийн ирвэстэй 12 улс орон санал нэгдэж Бишкект болсон олон улсын форумын хуралдаанаар аравдугаар сарын 23-ныг “Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдөр” болгон тунхагласан билээ.

Цоохор ирвэс Монгол болон Төв Азийн 11 улсын “Улаан ном”-д бүртгэгдсэн дэлхийд нэн ховордсон амьтны нэг болоод байна. Манай улс цоохор ирвэсийн тоогоор дэлхийд хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа ордог. Өнөөдрийн байдлаар дэлхийн 12 улсад нийт 3900-6400 цоохор ирвэс бий гэсэн тоо баримт бий. Үүнээс 1200 орчим цоохор ирвэс Монгол орны говь, хээрийн нутгаар тархсан байдаг ажээ. Уулын систем эрүүл, онгон байгаа эсэхийг шалгах, хянах шалгуур нь цоохор ирвэс болдог байна.

Хуваалцах