ӨНӨӨДӨР: Жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
- Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг
09:30 цагт: Урологи андрологийн эмч нарын эрдэм шинжилгээний хурал УНТЭ-ийн хурлын танхимд болно. Утас: 88039908
Соёлын өвийн үндэсний төвийн "Өв эрдэнэ" театр
11:00 цагт: Чойжин ламын сүм музей "Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг" өдөрлөг болон Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияма Тэрүзогийн авсан шилдэг гэрэл зургуудаар “Сүм музей” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулна. Утас: 99905352, 99259003
“Үндэсний мэдээллийн төв”
11:00 цагт: Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төв
12:00 цагт: Зангиагүй уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа нар оролцож Ковидын эсрэг вакцины талаарх иргэдийн түгээмэл асуулт, хариулт, анхаарах зүйлс, энэ жилийн дархлаажуулалтын онцлог, вакцины талаарх дэлхий дахинд хийгдэж буй судалгааны дүгнэлт зэрэг асуудлаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.


















