ӨНӨӨДӨР: “ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл - Ж.Лхагва” эрдэм шинжилгээний хурал болно
- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Мэдээллийн алба

- Өнөөдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдана.
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
11:00 цагт: УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон төр хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид оролцож буй "Эрчим хүчний сэргэлт" урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 99127866
“Монгол ньюс” мэдээллийн төв
11:00 цагт:Зариг.мн сайт нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий "Тавхан хором хүлээе" төслийн талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах болсон талаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
11:30 цагт: Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбооноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр мэдээлэл хийнэ.
Хүүхдийн төв номын сан
13:00 цагт: “ХХ зууны Монгол өгүүллэгийн үнэт зүйл - Ж.Лхагва” эрдэм шинжилгээний хурал болон “Японы яруу найраг” орчуулгын номын нээлт болно.
Монголын үндэсний номын сан
13:00 цагт: Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Эрдэнэчимэг оролцсон зохиолч-уншигчийн уулзалт Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд болно. Уулзалтын үеэр гүр дуу, аман зохиол, яруу найргийн холбогдолтой гар бичмэл, ном судар, эх сурвалжийн үзэсгэлэн дэлгэнэ.


















