Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Хөгжлийн банктай холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Хөгжлийн банктай холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно
ӨНӨӨДӨР: Хөгжлийн банктай холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Төрийн ордон

09:00 цагт: “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт үргэлжилнэ.


Шангрилла зочид буудал

09:00 цагт:Монгол Улсын Засгийн газраас 2023 - 2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдаар ахлуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооноос хөрш орон болон хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Монгол-Орос тур оператор компаниудын хамтарсан форумыг зохион байгуулна. Утас: 88038882


Улаанбаатар чуулга

09:00 цагт: Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан болно.


Монгол ньюс мэдээллийн төв

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар зурхайч Л.Тэрбиш мэдээлэл хийнэ.


Замын хөдөлгөөний удирдлагын төв

13:00 цагт: Сар шинийн баярын өдрүүдийн авто замын нөхцөл байдлаар мэдээлэл хийнэ. Утас: 88084148


Оросын шинжлэх ухаан соёлын төв

14:30 цагт: Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Гүрбазарын Амарын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Амар гүүшийг дурсахуй" хүндэтгэлийн өдөрлөг болно.

Хуваалцах