ӨНӨӨДӨР: Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт, уулзалт болно
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Скай плаза бизнэс Центр
09:00 цагт: Монголын уул уурхайн үндэсний ассоциаци нь Австрали Монголын засгийн газрын хамтарсан АМЕП 2 хөтөлбөртэй хамтран "Хариуцлагатай уул уурхай" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт, уулзалт болно. Утас: 99120073
UG arena
10:00 цагт: Лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн дэд төрлүүд болох Сумо робот, цагаан зураас дагадаг робот, Америк хөлбөмбөгийн робот зэрэг тэмцээнүүд явагдана.
Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр
11:00 цагт: "Элэг бүтэн амьдръя" элэгний В, Д вирусын өвчтэй хүмүүсийн үндэсний хэмжээний чуулга уулзалт болно. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан, ХСҮТ-ийн дарга Н.Эрдэнэхүү нар оролцоно.
Үндэсний Статистикийн Хороо
13:30 цагт: Ээжүүдийн төлөөллөөс хүүхдийн мөнгө олголтод айл өрхийн өр, орлогын харьцааг тооцолгүй бодит амьдралд нийцүүлээгүйгээс олон өрх хохирсон талаар мэдээлж, хүүхдийн мөнгө олголтын амьжиргааны түвшин тооцоолох аргачлалд ноцтой алдаа гаргасан талаар ҮСХ болон ХНХЯ-нд шаардлага хүргүүлнэ.
Гадаад харилцааны яам
14:00 цагт: Монгол Улс, Их Британ, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан шуудангийн марк болон гэрэл зургийн үзэсгэлэн нээлт болно.


















