Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нэг өдрийн хугацаанд Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээ болно

- Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Нэг өдрийн хугацаанд Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээ болно
ӨНӨӨДӨР: Нэг өдрийн хугацаанд Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээ болно. Зураг: МҮОНРТ

-Өнөөдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын 13-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Соёлын төв ордон

09.00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн III хурал болно. Утас: 99027019

Монгол Ньюс мэдээллийн төв

11:00 цагт: Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломжийг “Болорсофт” компани танилцуулна.

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд

11:00 цагт: Монгол Улсын Морин хуурын чуулгын "Мөргөлийн эгшиг" үнэ төлбөргүй тоглолт болно. Утас: 99040811

Богд хааны ордон музей

11:40 цагт: Нэг өдрийн хугацаанд Цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээг Богд хааны ордон музей, Соёлоор гийгүүлэхүй ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, Монголын бурхны шашны урлагийн зөвлөх ТББ хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 10 гаруй уран бүтээлч Цагаан дара эх бурхан бүтээх юм байна. Утас: 11342195, 88016871, 88136969

“Тэнгис” кино театр

15:00 цагт: “Зоорь-2” аймшгийн киноны нээлт болно.

Peace Patisserie

Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн хог хаягдал бууруулах “Ananas” баг хөрөнгө босгох арга хэмжээ зохион байгуулна. Утас: 95155999

“Өргөө-I” кино театр

18:00 цагт: “Зоорь-2” аймшгийн киноны нээлт болно.

Хуваалцах