Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Нийслэлийн Архивын газрын нээлттэй хаалганы өдөрлөг болно

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Архивын газрын нээлттэй хаалганы өдөрлөг болно
ӨНӨӨДӨР: Нийслэлийн Архивын газрын нээлттэй хаалганы өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний Баасан гарагт болох зарим үйл явдлын хураангүйг хүргэж байна.


ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

09:00 цагт: Монголын нэрт философич, хүний тухай философийн судалгааг эх орондооо хөгжүүлсэн гарамгай эрдэмтэн, улс төр, нийгмийн зүтгэлтэн, доктор, профессор Ц.Балхаажавын мэндэлсний 90 насны ойд зориулсан “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд болно. Утас: 98119897

BLUE SKY ЦАМХАГ

09:00 цагт: БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа болно. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг 10 жилийн хугацаатай /тогтвортой/ боловсруулах аргачлалыг боловсруулсанаа төслийн баг хүлээлгэн өгнө. Утас: 88008781

IBIS ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ГХЯ, ЕХ-ны санхүүжилтаар хэрэгжиж буй Худалдааг дэмжих ТРАМ төсөлтэй хамтран “Экспортын тулгамдаж буй асуудал” уулзалт хэлэлцүүлэг зохиох гэж байна. Хэлэлцүүлэгт арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ экспортлогчид болон аялал жуулчлалын салбарынхан оролцоно. Мөн цахим худалдааг хөгжүүлэх боломжуудыг ярилцана. "Хаяг: “Мишээл” экспо явах замд, Сохо мебелийн зүүн талд байрлах IBIS зочид буудлын хурлын танхим. Утас: 99117644, 99090339

НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: “Монгол Мөрөөдөл” клубээс санаачлан, экологийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран БОАЖЯ болон ХААН Банкны дэмжлэгтэйгээр “Монголын Экологийн Форум 2018”-ыг зохион байгуулах гэж байна. Утас: 88083780

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: УИХ-ын чуулганы танхимын үүдэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачлагаа УИХ-ын даргад өргөн барихтай холбогдуулж тодруулга ярилцлага өгнө. Хүүхэд хамгааллын төсвийг 2018 онд 5 тэрбумаар нэмэгдүүлж 6.4 болгосон ч 2019 онд энэ мөнгийг эргээд буулгаж 2.4 тэрбум төгрөг болгоод байгаа юм.

Нийслэлийн Архивын газар

10:00 цагт: Нийслэлийн Архивын газрын нээлттэй хаалганы өдөрлөг зарлаж байна. Тус өдөрлөгийн үеэр иргэдэд 21 төрлийн лавлагаа гаргаж үйлчилнэ. /Өдөрлөг зохион байгуулагдах газар: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбар/

СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ

10:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ. Тус сургалтад сувилагч мэргэжлээрээ 5 – аас дээш жил ажиллаагүй бусад салбарт ажиллаж, цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой сувилагчдын мэдлэгийг сэргээх, чадварыг бататгаж, сар тутам зохион байгуулах юм.99179899, 86885060

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Утас: 99010499

15:00 цагт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн Холбоо" ТББ хамтран ашиглалтад оруулж буй “Нэгдсэн дуудлагын төв”-ийн нээлт СХД-ийн “Содон” хорооллын 104 байранд болно. Тус “Нэгдсэн дуудлагын төв”-тэй болсноор Улаанбаатар хотын хувийн хэвшлийн ОСНАА компаниудын үйл ажиллагааг жигдрүүлэх, хэрэглэгчдийн дуудлага үйлчилгээний нэгдсэн тайлан мэдээ гаргах, хэрэглэгчдийн санал гомдлыг нэг цэгээс барагдуулах боломж бүрдэж байна. Утас: 88117842

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

13:30 цагт: Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд Гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах, эх орондоо эмчилдэг болох зорилгоор ОХУ-руу Хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр сургалтанд хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзана. 99179899, 86885060

Хуваалцах