ӨНӨӨДӨР: “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно
Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Сити тауэр
09:00 цагт:"Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубын "Өглөөний цагийг өөртөө" уулзалт "Үнэт цаасны зах зээл ба боломж" сэдвээр өрнөнө.
Монгол Улсын Их сургуулийн Номын сан
10:00 цагт:Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно. Тус семинарыг МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран зохион байгуулах юм.
Хот байгуулалт, хөгжлийн газар
11:00 цагт: Эмч О.Энхмаа Хот байгуулалт Хөгжлийн газарт шаардлага хүргүүлж, сэтгүүлчдэд энэ талаараа мэдээлэл өгнө. Утас: 88824051
Зам, тээврийн хөгжлийн яам
11:30 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон талаар мэдээлнэ. Утас: 88057167
"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: "Бид ориловч ТӨР дүлий" сэдвээр хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа..
Монголын хүүхдийн урлан бүтээх төв
14:00 цагт: Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын 12 дахь удаагийн “ART & Craft - 2023” шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа, ART & CRAFT уран бүтээлийн тэмцээн болно.


















