ӨНӨӨДӨР: "Сайн дурын маркет" үйл ажиллагаа зохион байгуулагдана
Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Төрийн ордон
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,
10:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.
14:00 цагт: Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулна.
Их наяд плаза
11:00 цагт: Олон улсын сайн дурынхны өдөрт зориулсан "Сайн дурын маркет" үйл ажиллагаа болно.
Блью моон тауэр
12:00 цагт: "Дижитал хяналт: Opendata 2022" үзэсгэлэн дэлгэгдэнэ. Утас: 96034774
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
12:00 цагт: Иргэдэд учирч буй татварын дарамтын талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Консерватур
14:00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн боловсрол ба Япон улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.


















