Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Төрийн дээд шагнал "Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол болно

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Төрийн дээд шагнал "Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол болно
ӨНӨӨДӨР: Төрийн дээд шагнал "Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


Д.Сүхбаатарын талбай

07:30 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.

08:00 цагт: Төрийн тугийг цэнгүүлнэ.


Блью Скай Зочид буудал

09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.


Д.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэн дэлгэгдэнэ.


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.

12:00 цагт: Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.


Соёлын өвийн үндэсний төв

09:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Архитектурын өвийг хадгалж, хамгаалах нь" хэлэлцүүлэг болно.


Чингис хаан музей

11:40 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон, Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ. /Түр үзэсгэлэнгийн танхим/

14:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн дэлгэгдэнэ. /Мөнгөн модны танхим/


Соёлын төв өргөө

15:00 цагт: Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт болно.

19:00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.


Улсын драмын эрдмийн театр

17:00 цагт:Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглогдоно.

Хуваалцах