Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.

- Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.
ӨНӨӨДӨР: “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

09:00 цагт: Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протокол” хүчин төгөлдөр болсны 35 жилийн ойд зориулсан хэвлэлийн хурал болно. Утас: 8510-0098


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

09:00 цагт: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Эрүүл мэндийн сайдтай уулзаж, цахим шилжилтийн талаар санал солилцоно. Утас: 99103830


ШУА-ийн Биологийн хүрээлэн

09:00 цагт: "Ургамлын био технологи-2022" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977


“Шангри-Ла” зочид буудал

09:30 цагт: Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо, АШУҮИС-Эмгэг физиологийн тэнхим, “RMC” үр шилжүүлэн суулгах үндэсний төв, Монголын Нөхөн Үржихүйн Анагаах Ухаан, Үргүйдэл судлалын нийгэмлэгтэй хамтран “Aspect of human reproductive medicine” олон улсын хурал зохион байгуулна. Утас: 99664748


Монголын Уран зургийн галерей

09:30 цагт: “Монгол зураг” нийгэмлэгийн 20 жилийн ойл зориулсан “Монгол зураг судлал-Уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний хурал болно.


Үндэсний статистикийн хороо

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг танилцуулна.


Төмөр замын соёлын ордон

11:00 цагт: УБТЗ-аар үйлчлүүдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын "Хамтын ажиллагаа-2022" зөвлөгөөн болно. Утас: 99091674, 86114818


UG Palace

11:00 цагт: Спортын бүх төрлийн нэгтгэсэн “Чүү Sport's Festival”-ын хэвлэлийн хурал болно.


Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.


Сүхбаатарын талбай

13:00 цагт: 32 дахь удаагийн “Үндэсний номын баяр”-ын нээлт болно.


МҮХАҮТ

13:30 цагт: Бизнесийн ёс зүйн төвийн II шатны нээлт болно.

Хуваалцах