Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ӨНӨӨДӨР: Үндэсний төлбөрийн системийн зөвлөл хуралдана

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ӨНӨӨДӨР: Үндэсний төлбөрийн системийн зөвлөл хуралдана
ӨНӨӨДӨР: Үндэсний төлбөрийн системийн зөвлөл хуралдана. Зураг: МҮОНРТ

- Өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Монголбанкны Г байр

10:30 цагт: Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Монголбанк АХБ-тай хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлж, энэ онд дуусч байгаа бөгөөд төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудыг нэгтгэн танилцуулна. Утас: 88033696

Үндэсний мэдээллийн төв

12:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 3 жил тутамд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг “Монгол дархан -2022” үзэсгэлэн ирэх 7 дугаар сарын 1-7-нд Монголын Уран зургийн галерейд зохион байгуулагдахтай холбоотойгоор монгол уран дарханы Түмэн эрдэнэс нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ

13:30 цагт: Монгол-Вьетнамын бизнес форум их танхимд болно. Тус форумд Вьетнамын талаас 70 гаруй төлөөлөл ирж оролцож байна.

“Гэрэгэ” цамхаг

17:00 цагт: Код бичих охидын хөтөлбөрийн нээлт 15 давхарт болно. Утас: 94999598

Хуваалцах