ӨНӨӨДӨР: “Ёс зүйтэй нягталъя” сэдэвт сургалт болно
Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Миллианум зочид буудал
09:00 цагт:ХӨСҮТ-өөс"Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний 14 дүгээр зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон эмч, мэргэжилтнүүд оролцоно. Утас: 89647777, 9979722
“Монголын үнэн” сонины байр
09:00 цагт: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Ёс зүйтэй нягталъя” сэдэвт сургалт зохион байгуулна.
Ерөнхий боловсролын 31-р сургууль
09:00 цагт: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны хэлтсээс санаачлан зохион байгуулж буй “Цахим шилжилт-Төрийн үйлчилгээ” аяны нээлт болно.
Боловсролын ерөнхий газар
09:00 цагт: Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” сайн туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөгийг 2 зохион байгуулна.
Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв
11:00 цагт: Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, тэднийг алдаршуулж урамшуулах зорилго бүхий Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно.
Төрийн ордоны баруун хаалга
11:30 цагт: Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 96064973
Ардчилсан намын байр
12:00 цагт: "ТӨСӨВ 2023 …" -ийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 93113995, 99972117


















