Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд иргэд, малчид үерийн аюулаас сэргийлж, гол, мөрөн, нуурын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байх;

Тээврийн хэрэгслийн жолооч, малчид, иргэд баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар гол, мөрөн гатлахгүй байх;

Амралт, зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Хуваалцах