Үр тарианы хураалт 60.7 хувьтай үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар 214.5 мянган га-гаас 268.1 мянган тонн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тонн улаанбуудай,
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар 214.5 мянган га-гаас 268.1 мянган тонн үр тариа, үүнээс 202.7 мянган га-гаас 252.8 мянган тонн улаанбуудай, 18.7 мянган га-гаас 200.5 мянган тонн төмс, 10.1 мянган га-гаас 110.2 мянган тонн хүнсний ногоо, 26.5 мянган га-гаас 62.1 мянган тонн тэжээлийн ургамал, 50.9 мянган га-гаас 21.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.
Үр тарианы хураалт 60.7 хувь, үүнээс улаанбуудайн хураалт 61.6, төмс 94.3, хүнсний ногоо 91, тэжээл 38.9, тосны ургамал 44 хувьтай үргэлжилж байна.
2022 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 16-ныгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, 8-13 хэм дулаан байна.15-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Эх сурвалж: Ургацын штаб


















