Уран бүтээлчид үлэг гүрвэлийн тухай танин мэдэхүйн хичээл зааж байна
Орхон аймгийн соёл урлагийн ажилтнууд устаж үгүй болсон амьтдын талаарх хичээлийг хүүхдүүдэд зааж эхэллээ.
Мэдээллийн алба

Орхон аймгийн соёл урлагийн ажилтнууд устаж үгүй болсон амьтдын талаарх хичээлийг хүүхдүүдэд зааж эхэллээ. Монголын түүх, газар зүйн мэдлэг сургалтын хөтөлбөрт хангалттай багтсан байдаг. Харин амьдарч байгаа газар нутагт нь цаг уурын ямар өөрчлөлтөөс шалтгаалж хэчнээн ан амьтан устаж үгүй болсон талаар тусгайлан заадаггүй.
Иймд Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид нийгмийн хариуцлагын хүрээнд манай улсын газар нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн тухай танин мэдэхүйн хичээлийг сурагчдад орж эхэлжээ.


















