Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уран уншлага, монгол бичиг, гар зургийн уралдаан боллоо

Швед дэх эх хэл соёлыг хөгжүүлэх “Төгс Билэгт Төв”-өөс 2021 оны баяр наадмыг угтан уран уншлага, монгол бичиг, гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уран уншлага, монгол бичиг, гар зургийн уралдаан боллоо
Уран уншлага, монгол бичиг, гар зургийн уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Швед дэх эх хэл соёлыг хөгжүүлэх “Төгс Билэгт Төв”-өөс 2021 оны баяр наадмыг угтан уран уншлага, монгол бичиг, гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмыг угтсан гар зураг, уран тод уншлага, уйгуржин монгол бичгийн уралдааныг жил бүр гурван насны ангилалд зохион байгуулж байгаа бол сүүлийн хоёр дахь жилдээ Шведийн Хаант улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран явууллаа.

Энэ жилийн тухайд гар зураг болон уран тод уншлага, уйгуржин монгол бичиг гэсэн төрлөар нийт 20 орчим хүүхэд хамрагдсан төдийгүй насанд хүрэгчид идэвхтэй оролцсоноороо онцлог байв.

Ингээд тус уралдааны 5-7 насны гар зургийн уралдааны тэргүүн байрт О.Санчирмаа, дэд байрт Т.Эрхэс шалгарсан бол 8-10 насны тэргүүн байрыг Э.Маргад, дэд байрыг Т.Мишээл, гутгаар байрыг Ч.Намуун, 11-13 насны тэргүүн байрыг Б.Нандингуа нар тус тус хүртлээ.

Уран тод уншлагын төрөлд 5-7 насанд тэргүүн байрт З.Цэлмүүнсанчир, дэд байрт Х.Оргил, гутгаар байрт Х.Номинжин, 8-10 насанд тэргүүн байрт Э.Маргад, дэд байрт Б.Маралгуа, гутгаар байрт М.Төрболд, уран уншлагын 11-13 насны ангилалд тэргүүн байрыг Б.Нандингуа эзэллээ.

Насанд хүрэгчдийн дунд уйгуржин монгол бичгийн төрөлд тэргүүн байрын шагналыг Д.Отгонтуул хүртсэн бол удаах байрт н.Бурмаа, С.Сүнжидмаа нар шалгарчээ.

МҮОНРТ-ийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар

Хуваалцах