Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УРГАЦ ХУРААЛТ: Төмс 91.2, хүнсний ногоо 79.6 хувьтай байна

Үр тариа хураалт 60.5 хувь, төмс хураалт 91.2 хувь, хүнсний ногоо хураалт 79.6 хувь, тэжээл хураалт 51.4 хувьтай үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УРГАЦ ХУРААЛТ: Төмс 91.2, хүнсний ногоо 79.6 хувьтай байна
УРГАЦ ХУРААЛТ: Төмс 91.2, хүнсний ногоо 79.6 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

2023 оны аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар ургац хураалтын явцыг ХХААХҮЯ-наас мэдээллээ.

195.8 мянган га-гаас 293.6 мянган тонн үр тариа, үүнээс 185.9 мянган га-гаас 260.2 мянган тонн улаанбуудай, 16.6 мянган га-гаас 161.2 мянган тонн төмс, 10.7 мянган га-гаас 144.3 мянган тонн хүнсний ногоо, 52.3 мянган га-гаас 235.3 мянган тонн тэжээлийн ургамал, 64.7 мянган га-гаас 27.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Үр тариа хураалт 60.5 хувь, төмс хураалт 91.2 хувь, хүнсний ногоо хураалт 79.6 хувь, тэжээл хураалт 51.4 хувьтай үргэлжилж байна.

Хуваалцах