Өрх, дүүргийн эмнэлгийн ажиллах цагийн хуваарийг уртасгалаа
Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн.
Мэдээллийн алба

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймд НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан байна.
Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ.


















