Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ

Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон, өөрчлөгдсөн буюу шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй хийлгэсэн байх;

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ. Зураг: МҮОНРТ

Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахын өмнө юуг анхаарах вэ

- Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон, өөрчлөгдсөн буюу шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй хийлгэсэн байх;- Усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчлөөгүй байх;- Усан замын тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай засвар, үйлчилгээ хийсэн байх;- Их биеийн өнгө үзэмжид анхаарч, төрийн далбаа мандуулах, улсын дугаар тэмдэглэх, тодруулах;- Цахилгаан болон харилцаа холбооны хэрэгслүүдийн хэвийн ажиллагаа урьдчилан шалгасан байх;- Байршил тогтоогч GPS төхөөрөмж суурилуулсан байх;- Аврах хантаазыг шалган туршиж, бэхэлгээ уяа оосрын бүрэн бүтэн байдлыг шалгасан байх;

Техникийн хяналтын үзлэгээр:

- Усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгана.- Их биеийн байдал, жолоодлогын тоног төхөөрөмж, ус шавхагч насосын ажиллагаа (удирдлага нь гарын дор), шатахууны савны битүүмжлэл, хөдөлгүүрийн ажиллагаа, утааны бохирдол, зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, зангуу, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг шалгана.

Бүрдүүлэх баримт бичиг баримт:

- Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ (эх хувь);- Үзлэгийн төлбөр хураамж төлсөн баримт;- Хуульд заасан даатгалд даатгуулсан баримт;

Жич: Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч бол тусгай зөвшөөрлөө авчрахыг анхаарна уу.Эх сурвалж: Монгол Улсын Далайн захиргаа

Хуваалцах