Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан “Junior rangers” буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
“Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын нийгэмлэгийн байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан “Junior rangers” буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

“Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөрийн байгаль хамгаалагч - 2023” хөтөлбөрт сонгон шалгарсан оролцогчид байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг интерактив, практикт суурилсан хичээлээр дамжуулан судалж, багаараа бичил төсөл хэрэгжүүлснээр төрөл бүрийн ур чадварт суралцаж, ногоон дэлхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах юм.

Энэ удаагийн хөтөлбөр 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн гурван сарын турш “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд ням гарагийн өглөө бүр явагдана. Зарим өдөр шувуу ажиглах, музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах, мэргэжил сонголт зэрэг сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан өөр газарт хичээл явагдах бөгөөд хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод тухайн үед нь мэдэгдэх юм байна.

Уг хөтөлбөрт хамрагдсанаар:

- Уур амьсгалын өөрчлөлт

- Ус, хөрс, агаарын бохирдол

- Ховордсон амьтад

- Хог хаягдал зэрэг сэдвийг судлахаас гадна салбар салбарын мэргэжилтнүүдээс суралцан, багаар хамтран ажиллах боломж нээгдэх аж. Тус хөтөлбөр ЕБС-ийн өөрийгөө хөгжүүлэх, нийгэм, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй 12-16 настай сурагчдад нээлттэй.

Хөтөлбөрт https://forms.gle/GnmdD78yd5HET8rQ8 холбоосоор орж бүртгүүлэх бөгөөд өргөдлийг 2023 оны 2 дугаар сарын 19-ний 23:59 цагаас өмнө хүлээн авах юм байна.

Хуваалцах