“Ялалт байгуулахад чинь тусалъя” төсөл хэрэгжиж байна
JCI Дархан салбар байгууллага 2015 оноос эхлэн Монголын тусгай олимпийн хороотой хамтран “Ялалт байгуулахад чинь тусалъя” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй
Мэдээллийн алба

JCI Дархан салбар байгууллага 2015 оноос эхлэн Монголын тусгай олимпийн хороотой хамтран “Ялалт байгуулахад чинь тусалъя” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг спортоор хичээллэхэд нь дэмжлэг үзүүлэн зуны олимп, өвлийн олимпод амжилттай оролцуулсаар байгаа юм.
Энэ онд хэрэгжүүлэх тус төслийн хүрээнд өнгөрч амралтын өдөр Дархан-Уул аймгийн "Энэрэл" цогцолбор сургуулийн спорт зааланд тусгай болон дэмжигч сургуулиудын сурагчдын дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Өвөрхангай зэрэг 7 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон дэмжигч сургуулийн сурагчид оролцсон байна. Тэдний дунд явагдсан тэмцээний цомын эзнээр Нийслэлийн 70 дугаар тусгай сургуулийн баг тодорлоо.
Цаашид Дархан-Уул аймгийн удирдлагууд JCI Дархан салбартай хамтран тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ спортоор хичээллэхэд анхаарал хандуулж, улмаар ирэх онд болох олимпод бэлтгэн оролцуулахад дэмжлэг үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Darkhan.gov.mn


















