Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын "Нэг цэгийн үйлчилгээний төв"-д зочлов
Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 186 дугаар захирамжаар батлагдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулах ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газрын дарга Б.Баасандорж
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 186 дугаар захирамжаар батлагдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг байгуулах ажлын хүрээнд Улсын бүртгэлийн газрын дарга Б.Баасандорж Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (JETRO)-ын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, Хөрөнгө оруулагчдад зориулсан "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн үйл ажиллагаатай танилцаж, Жетрогийн Газарзүйн эдийн засгийн судалгааны группын дарга Кумагайтай уулзалт хийж, хамтран ажиллахаар санал солилцов.
Тус төв нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, гадаадын хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн цогц үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Монгол улсад шинээр байгуулагдах "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн хийх үндсэн чиг үүрэгтэй нийцэж байгаа юм.



















