Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Явуулын оффис” маргааш Багануур дүүрэгт ажиллана

2026 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Явуулын оффис” Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд ажиллаж, тус дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдэд иргэний, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээ, мөн бүртгэлийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Явуулын оффис” маргааш Багануур дүүрэгт ажиллана
“Явуулын оффис” маргааш Багануур дүүрэгт ажиллана. Зураг: МҮОНРТ

Улсын бүртгэлийн байгууллагын “Явуулын оффис” өнөөдөр Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд ажиллаж, иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагчид нийт 144 иргэнд иргэний болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагаа, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.

Тухайлбал, 17 иргэнд тоон гарын үсэг олгож, иргэний үнэмлэх дахин авах гурван хүсэлт, 25 насны иргэний үнэмлэх солих гурван хүсэлт, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх авах нэг хүсэлт, гадаад паспортын гурван үйлчилгээг шийдвэрлэжээ.

Мөн иргэний улсын бүртгэлийн 15, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 11 лавлагаа олгож, 91 иргэнд бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

“Явуулын оффис” нь иргэд шаардлагатай үйлчилгээгээ улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн очихгүйгээр авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бүрдүүлэх баримт бичиг, үйлчилгээ авах дараалал болон холбогдох журам, зохицуулалтын талаар газар дээр нь мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.

Маргааш буюу наймдугаар сарын 18-нд “Явуулын оффис” Багануур дүүрэгт ажиллана.

Хуваалцах