“Явуулын оффис”-оор 76 иргэнд улсын бүртгэлийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл хүргэлээ
“Явуулын оффис”-оор нийт 76 иргэнд үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл хүргэснээс:
Мэдээллийн алба

2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Явуулын оффис” Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн гадна талбайд ажиллалаа. Иргэдийн цаг хугацаа, чирэгдлийг бууруулж, төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах зорилгоор зохион байгуулж буй уг үйл ажиллагааны хүрээнд иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээ, холбогдох хууль, дүрэм, журам, бүрдүүлэх баримт бичгийн талаар шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь дэлгэрэнгүй хүргэлээ.
“Явуулын оффис”-оор нийт 76 иргэнд үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл хүргэснээс:
-Иргэний цахим үнэмлэх дахин олголт – 3 иргэн
-Улсын бүртгэлийн лавлагаа – 15 иргэн
-Гадаад паспортын үйлчилгээ – 1 иргэн
-Иргэний улсын бүртгэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл – 35 иргэн
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл – 10 иргэн
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө – 12 иргэн тус тус хамрагдсан байна.




















