Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

“Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна

“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон зорчигч тээврийн төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна
“Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон зорчигч тээврийн төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газар иргэдэд дараах үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ.

Үүнд:

-Гадаадын иргэнийг урих, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
-Виз, зөвшөөрлийн цахим хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
-Хиймэл оюунд суурилсан чатбот ашиглан мэдээлэл, зөвлөгөө авахад туслалцаа үзүүлэх;
-Өргөдөл, гомдол хүлээн авна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг нэг дороос авах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.

Хуваалцах