З.Цогтсайхан: Миний төлсөн татвараар сайн үйлс бүтээдэг гэж итгэдэг
Их амжилт үзүүлсэн, эгэлгүй зориг гаргасан, шударга үнэний үлгэр дууриалал үзүүлдэг гээд иргэдээсээ төлөөллийг тодруулдаг уламжлалтай.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр эгэл баатруудаа тодруулж байна. Их амжилт үзүүлсэн, эгэлгүй зориг гаргасан, шударга үнэний үлгэр дууриалал үзүүлдэг гээд иргэдээсээ төлөөллийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаа бид шударга татвар төлөгчийг онцлон сурвалжилж байгаа юм. "Хөдөлмөрлөж амьдралаа залгуулах, хөдөлмөрийнхөө үр шимийг зөвхөн өөрийн гэр бүлдээ бус харин бусдад ч гэсэн түгээх нь бизнес эрхлэгч, татвар төлөгчийн үүрэг юм" гэж "Цагийн хүрд"-ийн энэ удаагийн баатар тодорхойлсон юм.


















