Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Заануудын наадамд Б.Гончигдамба түрүүллээ

Эрдэнэт хотноо өнөөдөр болсон Заануудын наадамд хүчит 64 бөх барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Заануудын наадамд Б.Гончигдамба түрүүллээ
Заануудын наадамд Б.Гончигдамба түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Эрдэнэт хотноо өнөөдөр болсон Заануудын наадамд хүчит 64 бөх барилдсанаас улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэжээ. Харин их шөвөгт улсын заан Б.Соронзонболд, улсын шинэ начин Э.Даш нар шалгарсан байна. Хүндэтгэлийн наадамдаа ахмад заанууд олноор хүрэлцэн очсоноос гадна Ч.Санжаадамба, Б.Батмөнх нарын залуу заанууд зодоглолгүй барилдаанаа үзэж сонирхсон байна.

Тус наадам 1997 оноос эхлэлтэй бөгөөд тухайн үед 100 шахам настай н.Гомбодагва заанаас эхлэн тэр жил заан цол авсан Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 28 хүчтэн анхлан цугларч байжээ.

Хуваалцах