Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Заг сумын иргэд Эх булаг хэмээх газрынхаа төлөө тэмцэж байна

“Централ Эшиа Майнинг” компанийн удирдлагууд Баянбулаг багийн иргэдтэй 27 удаа уулзахдаа мөнгө төгрөг өгөхөөр амалж байсан ч тэд эрс эсэргүүцсээр байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Заг сумын иргэд Эх булаг хэмээх газрынхаа төлөө тэмцэж байна
Заг сумын иргэд Эх булаг хэмээх газрынхаа төлөө тэмцэж байна. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Заг сумын иргэдийн төлөөлөгчид өнөөдөр нутгийнхаа Эх булаг хэмээх газарт хоёр жилийн өмнөөс алт олборлохоор завдсан “Централ Эшиа Майнинг”-ийн эсрэг хэвлэлийн бага хурал хийв.

“Централ Эшиа Майнинг” компанийн удирдлагууд Баянбулаг багийн иргэдтэй 27 удаа уулзахдаа мөнгө төгрөг өгөхөөр амалж байсан ч тэд эрс эсэргүүцсээр байв.

Нутгийн иргэдийн амь тавин хамгаалж буй Эх булаг гэх газар нь Заг, Байдрагийн гол бүр цаашлаад Бөөнцагаан нуурын ундаргыг таслах магадлалтай болоод байгаа гэнэ.

Мөн одоогийн байдлаар Баянхонгор аймгийн Шар усан гол, Байдрагийн Мандалын гол, Цагаан туруут гэсэн гол ширгэжээ.

Хэрвээ Эх булаг хэмээх газарт алт олборловол усны ундрага үгүй болж ерөнхийдөө Монгол орны баруун хэсэг хуурайших магадлалтай гэдгийг нутгийнхан онцолж байлаа. Тиймээс Заг сумынхан нутаг усныхаа төлөөх тэмцлээ тууштай хийнэ гэдгээ мэдэгдэв.

Б.Сэргэлэн

Хуваалцах