Зайнаас зөвлөн туслах төвийн үйл ажиллагааг тогтмолжуулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төв (duudlaga.mn)-д сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан видео дуудлагын
Мэдээллийн алба

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төв (duudlaga.mn)-д сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан видео дуудлагын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үүднээс дохионы хэлмэрч, орчуулагчийг 1 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд ажиллуулж эхэллээ.
Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, халамж, хөгжлийн бэрхшээл зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүхий л мэдээ мэдээллийг иргэдэд хүргэхээр энэ төвд албан хаагчид ажилладаг.
Тус төвийн үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, агентлаг, харьяа байгууллагын албан хаагчдыг тогтмол ажиллуулах асуудлаар холбогдох талуудын уулзалтыг ХНХЯ-д зохион байгууллаа.
Уулзалтад ХНХЯ-ны Мэдээлэл технологи, статистикийн хэлтсийн дарга Б.Бат-Өлзий, ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн болон бусад салбарын албан хаагчид оролцлоо.
Уулзалтын үеэр ХНХЯ, сайдын гаргасан чиглэлийг хэлтсийн дарга танилцуулж, Hand pro ХХК-ны захирал Г.Оргилболд дохионы хэлний виртуал үйлчилгээний талаар оролцогчдод танилцуулга хийлээ гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.




















